Өчигдөр БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газраас Хятад руу нисэх гэж
байсан олон улсын онгоцыг саатуулан, Монгол улсын иргэн А (29 настай)-г
эмэгтэй дүүгийнх нь хамтаар баривчлан саатуулжээ.Өнгөрсөн 21-ний өдөр
Чежү аралд аялал жуулчлалын шугамаар ирсэн дээрх ах дүү хоёр, 22-нд
гурван дэлгүүрээс дөрвөн ширхэг булган шубыг, урьдчилан бэлдэж ирсэн
цүнхэндээ худалдагчийн анхаарaл сарнисан байх үеийг далимдуулан
хулгайлж хийсэн байна
Өчигдөр БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газраас Хятад руу нисэх гэж байсан олон улсын онгоцыг саатуулан, Монгол улсын иргэн А (29 настай)-г эмэгтэй дүүгийнх нь хамтаар баривчлан саатуулжээ.Өнгөрсөн 21-ний өдөр Чежү аралд аялал жуулчлалын шугамаар ирсэн дээрх ах дүү хоёр, 22-нд гурван дэлгүүрээс дөрвөн ширхэг булган шубыг, урьдчилан бэлдэж ирсэн цүнхэндээ худалдагчийн анхаарaл сарнисан байх үеийг далимдуулан хулгайлж хийсэн байна.Тэдний хулгайлсан дөрвөн шубны үнэ нийтдээ 30 сая вон болжээ. Булган шубаа хулгайд алдсан мэдээллийг худалдагч нар цагдаагийн газар хэрэг гарсанаас гурав хоногийн дараа өгсөн бөгөөд нууц камерын бичлэгт үндэслэн цагдаа нар ердөө нэг цагийн дотор хэрэгтнүүдийг илрүүлж , тэднийг Чежү арлаас нисэхээс таван минутын өмнө саатуулж амжсан байна.
Хойд Солонгосын их удирдагч таалал төгссөнтэй холбогдуулан БНСУ-д хил нэвтэрч буй гадаадын иргэдэд тавих хяналтыг чангатгасан билээ. Энэ үеэр тухайн Монголын хоёр иргэн Чежү арлын олон улсын нисэх буудлын ажилтнуудын анхаарлыг их татаж байсан ба тэдний хөдөлгөөн бүрийг камераар хянаж байсан нь гэмт хэрэгтнүүдийг Солонгос улсаас зугатан гарахаас өмнө саатуулахад их дөхөм боллоо гэж цагдаагийн ажилтан хэлжээ.