Өнгөрсөн баасан гаригт Орхон аймгийн Засаг даргыг шинээр томилохоор хуралдах үед Засаг дарга Д.Оюунбатын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин уг асуудлыг өнөөдөр ИТХ хэлэлцэж байна. Тэд Засаг дарга Д.Оюунбатыг төрийн мөнгө шамшигдуулсан хэмээн бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхээр зэхэж буй. Мөн “Симба” Ц.Батаагийн дүү Ц.Бат-Энх, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нарыг томилуулах саналыг гаргажээ. Түүнчлэн аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Д.Олзбаатарыг ч мөн огцруулж, оронд нь Н.Бүүвэйбаатарыг томилуулахаар санал гаргасан байна. Хэрвээ аймгийн ИТХ-аас Засаг дарга Д.Оюунбатыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болбол хуульд зааснаар Ерөнхий сайд ажлын тав хоногт багтаан шинээр томилогдох Засаг даргыг батламжих эсэхийг шийдэх аж.
Б.Чимэг