Өчигдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод үүрийн 06.00 цагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Гэмт этгээд ТҮЦ ажиллуулдаг эмэгтэйг гурван удаа хутгалан амь насыг нь хөнөөж, хэргийн газраас зугатахдаа ТҮЦ-ийг шатаасан байна. Үүнийг харсан гэрчийг мөн гурван удаа хутгалан, амь насыг нь хохироожээ. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг ЭЦГ-аас шуурхай ажлын хэсэг томилон хэргийн газарт ажиллаж эхэлсэн байна.
Б.Чимэг