зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ-аас халагдсан есөн ажилтан төрийн албаны зөвлөлд ханджээ

2011-12-26
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд Монгол улсын ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу УИХ-аас томилогдсон Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагууд ажлаа авсан даруйдаа бүтцийн өөрчлөлт хийж эхэлсэн билээ. Удирдлагуудын эхний томилгоо, АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасын

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд Монгол улсын ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу УИХ-аас томилогдсон Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагууд ажлаа авсан даруйдаа бүтцийн өөрчлөлт хийж эхэлсэн билээ. Удирдлагуудын эхний томилгоо, АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасын оронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Н.Эрдэнээг томилох байв. Ингээд дараа нь арваннэгдүгээр сарын 21-нд Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг халж, оронд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Өнөрбаярыг томилсон юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар ажлаа аваад ердөө дөрөвхөн хоноод хамгийн анхных нь халаа эхэлсэн билээ. Тухайн үед Г.Бадарчаас дээрх томилгооны талаар асуухад "АТГ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү томилгоог хийсэн. Миний хувьд АТГ-аас бүрмөсөн гарч байна. Одоогоор аль нэг байгууллага, ямар нэг албан тушаалд очоогүй" гэх хариулт өгч байсан. Үүний дараахан буюу энэ сарын 2-нд ажлаас чөлөөлөх 51 дүгээр тогтоол үйлдэж, Хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Эрдэнэцэцэг, Ч.Сангарагчаагийн шадар хамгаалагч Д.Батбаяр, Д.Сундуйсүрэнгийн жолооч Г.Зоригттөгөлдөр, тоо бүртгэлийн ажилтан Ч.Наранцэцэг, 1919 гомдол мэдээллийн оператор Г.Өлзийсайхан, Ч.Хүдэрчулуун, Архив, бичиг хэргийн ажилтан Б.Туяа нарын долоон ажилтныг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр халсан юм. Халаа, сэлгээ үүгээр дууссангүй. Үүнээс гурав хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 5-нд төвшин тогтоох шалгалт авч тэнцээгүй гэдэг үндэслэлээр Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга Н.Батзогсох болон Ж.Халиун, Д.Золжаргал, П.Шижир зэрэг найман мөрдөн байцаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төвшин тогтоох шалгалтад тэнцээгүй нэрийн дор ажлаас чөлөөлөгдсөн мөрдөн байцаагчид тухайн үед шалгалтынхаа тестийн хариуг үзэхээр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаярт хандахад "Шалгалтын дүнг харуулах боломжгүй" гэхээс өөр зүйл хэлээгүй гэдэг. Үүнийг шалгалтад тэнцээгүй гэх нэрийдлээр өнгөлөн далдаж, үндэслэлгүйгээр халж буй хэрэг хэмээн хардах хүн цөөнгүй байсан. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 16-нд Гүйцэтгэх албаны ажилтан Ж.Өсөхбаяр, Ц.Энхбаатар болон ерөнхий нягтлан бодогч Ч.Оюунсүрэн зэрэг гурван хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, гүйцэтгэх албаны дээрх хоёр ажилтан урьд нь Б.Хурцад холбогдох хэргийг шалгаж байжээ. Тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ямар ч бүтцийн өөрчлөлт, төвшин тогтоох шалгалт ярилгүйгээр шууд л "Хамтарч ажиллах боломжгүй, ажлаа өг" хэмээн хүчээр өргөдлийг нь бичүүлсэн гэдэг. Мөн АТГ-ын гадаад харилцааны ажилтан О-г АНУ-ын нэр хүндтэй их сургуульд суралцаж байхад нь мөн л ажлаас нь халжээ. Тэр ч бүү хэл тусгай чиг үүргийн байгууллага бүрт байдаг нууцын ажилтнаа ч бүтцийн өөрчлөлт нэрээр халсан гэх. Уг нь АТГ бүтэцдээ өөрчлөлт оруулахаар бол 45 хоногийн өмнө УИХ-д мэдэгдэх хуулийн заалт бий. Гэвч уг заалтыг шинэ удирдлагууд үл ойшоон халаа, сэлгээнийхээ ажлыг үргэлжлүүлээд зогсохгүй арав гаруй хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авсан гэх мэдээлэл байна. Шинэ ажилтан авах байсан бол хуучин ажилчдаа халах ёсгүй л баймаар. АТГ-ын дарга нарын хэлснээр тэд энэ ондоо багтааж, бүтцийн өөрчлөлтөө хийж дуусгах бөгөөд 2012 оны нэгдүгээр сараас шинэ бүтэц, бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, халагдсан болон ажлаас гарах хүсэлтээ өгсөн алба хаагчийн тоо өдгөө 40-д хүрчээ. Албан ёсоор халагдсан нь 20 бол АТГ-ын дарга Н.Ганболд, Б.Хурц нартай хамтран ажиллах хүсэлгүй хэмээн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн 20 хүн байгаа аж. Орон тооны цомхотгол болон элдэв дарамтад автаж, сайн дураараа халагдах өргөдлөө бичсэн албан хаагчдад төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуулийн дагуу зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгосон байна. Харин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч халагдах өргөдлөө өгөөгүй байгаа ажилтнууд нь төрийн албаны зөвлөлд хандаад байгаа аж. Энэ талаар төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас тодрууллаа.

-       АТГ-аас халагдсан алба хаагчид танайд хандсан гэсэн. Өнөөдрийн байдлаар хичнээн хүн ямар ямар үндэслэлээр хандаад байна вэ?

-       Энэ сарын 23-нд буюу өнгөрсөн баасан гаригт АТГ-т ажиллаж байсан алба хаагчид хууль бусаар ажлаас халсан гэдэг үндэслэлээр манайд гомдол гаргасан. Уг гомдолд нэр бүхий есөн хүний нэр байсан.

- Тэдний гомдлыг хэдий хэр хугацаанд хянан, шийдвэрлэх вэ?

- Хуульд зааснаар өргөдөл, гомдлыг нэг сарын дотор хянан, шийдвэрлэх ёстой. Гэхдээ эдгээр хүмүүс өргөдөлдөө ямар материал хавсаргасан байгааг нь сайн мэдэхгүй байна. Тийм учраас материалуудыг нь хянаж байж л хэдий хэр хугацаанд шийдвэрлэнэ гэдгийг хэлэх боломжтой. Одоо бол анхны ажиллагааг л хийж эхэлж байна. АТГ-ын ажилтнуудын гомдлыг тусгайлан хурдан хугацаанд шийдвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй бусадтай л ижил түвшинд авч үзнэ.

- Тэднийг ажлаас нь хууль бусаар халсан байвал яах вэ?

- Хууль бусаар ажлаас халсан гэдэг нь тогтоогдвол буцааж ажилд нь томилох тухай шийдвэрийг манай зөвлөлөөс АТГ-т хүргүүлнэ.

- Ажлаас халагдсан иргэдийг Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэж байсан. Тэд энэ талаараа хэлсэн үү?

-Тэд Захиргааны хэргийн шүүхэд хандах хараахан болоогүй байгаа. Яагаад гэхээр, манай зөвлөлөөс ямар шийдвэр гарах эсэхээс шалтгаалж шүүхэд хандах учиртай. Хэрвээ манай шийдвэр гомдол гаргасан хүмүүсийн талд гарвал тэд шүүхэд хандах шаардлагагүй л дээ. Харин тэдний эсрэг гарвал шүүхэд хандах байх.

- Шийдвэр тэдний талд гарч, ажилд нь буцааж томилуулах гэхэд тухайн байгууллага нь хүлээж авахгүй бол яах вэ?

-Тэгвэл мөн Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    23 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    28 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 22 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    17 цаг 50 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    17 цаг 56 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    18 цаг 14 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    19 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    19 цаг 36 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    20 цаг 11 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    20 цаг 20 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    20 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    20 цаг 33 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК