АНУ-ын “Бостон театр”-ын бүжигчин, дэлхийн шилдэг
найман балетчны нэг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ирэх нэгдүгээр сарын 5-нд эх орондоо ирэхээр болжээ.
Тэрээр өөрийн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-гийн
ажлынхаа хүрээнд Английн Хатан хааны “Рояал театр”-ын гоцлол бүжигчин Тамара Рохог урьсан байна. Тэрбээр Тамара Рохотой
хамтран А.Аданы “Жизель” балетад бүжих бөгөөд тэрхүү сонгодог үдэш ирэх сарын 14, 15-нд болно. Тус балетын симфони найрал хөгжмийг АНУ-ын
Нью-Ингланд хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, Эль-Система байгууллагын захирал,
удирдаач Марк Черчиль удирдах гэнэ.