Энэ сарын 25-нд ОХУ-ын иргэн манай улсын иргэнийг “Камаз” маркийн машинаар дайрч хөнөөжээ. Уг хэрэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гарсан байна. Тэрээр манай улсын иргэн 47 настай Г-г санаатайгаар дайран, амь насыг нь хохироосон аж. Ямар учир шалтгаанаар хэргийг үйлдсэнийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Б.Чимэг