Өнгөрсөн амралтын өдрөөр хоёр иргэн осгож, амь насаа алдсан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо Их нарангийн 24 дүгээр гудамжинд 45-50 насны эрэгтэй гадны нөлөөгүй, биедээ ил харагдах шархгүй осгож нас барсан байдалтай олджээ. Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо “Хадатын ам”-наас 73 настай эрэгтэй Т осгосон байдалтай амиа алдсан байхад нь цагдаагийн байгууллага олсон байна.
Б.Чимэг