МАХН-ын гишүүд дэмжигчид, Төрийн ордны гадаа ээлжит жагсаалаа хийлээ. Өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг түр хугацаагаар хориход ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний төвийн гадна талбайд Ц.Нямдорж сайдыг огцрохыг уриалж хэд хэдэн удаа жагсч байсан. Жагсаалыг МАХН-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар Удирдах зөвлөлд сонгогдсон З.Баянсэлэнгэ хэмээх эмэгтэй удирдан зохион байгуулж байсан юм. Харин өнөөдөр Төрийн ордны баруун хаалганы урд жагсаалаа зохион байгууллаа. Тэд “Ё.Сагсай УЕПГ-ын дарга Д.Дорлигжав нарыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржын гар хөл битгий бол”, “Цалин, орлогыг нэмэгдүүл”, “Мөрдөн байцаахаа зогсоо”, “Манангийн засаглал ард түмнээ хуурч байна”гэсэн лоозон барьсан байна. Уг жагсаалд 30 орчим хүн оролцов. Жагсаалыг цагдаагийн байгууллагын алба хаагчид камержуулан баталгаажуулсан байна.
Б.Чимэг