УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Цэнгэл нарын санаачилсан төслийг МАН-ын бүлэг дэмжлээ. Энэ хуулийн төслөөр гурван хүүхэдтэй эмэгтэйчүүд сард 70,200 төгрөг олгож байх бөгөөд дөрвөн хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 104,400 төгрөг олгохоор заасан юм байна. Энэ хуулийг АН-ын гишүүд дэмжвэл он гаргаад төсвийн тодотгол хийж, мөнгөний эх үүсвэрийг нь гаргаж өгнө. Ингээд уг хуулийн төсөлд заасан тэтгэмжийн хэмжээг танилцуулъя.
