Өмнөговь аймаг дахь нүүрсний Овоот толгой ордыг ашиглаж буй Канадын “Саусгоби Сэндс” ХХК-ийн удирдлага 49 монгол ажилчнаа ямар нэгэн урьдчилсан сануулга өгөлгүйгээр нэг дор халжээ. Мөн тэдний өмнөөс ажлаас гарах саналтай байна гэсэн өргөдөл бичиж, 500 мянган төгрөг өгч гарын үсэг зуруулсан байна. Түүнчлэн Ховд аймаг дахь нүүрсний стратегийн ордыг 100 хувь эзэмшиж буй Хятадын “Мон Эн Ко” ХХК ажилчдынхаа эрхийг зөрчиж, Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулахыг хатуу хориглосон гэнэ. Мөн орон нутгийг ажилчдыг хариуцсан даргыг франц хүнээр тавихаар болоод байгаа аж. Харин орон нутгийнхны санал болгосон хүнийг боловсролгүй гэх шалтгаанаар монгол хүн уурхайн удирдлагад байхыг татгалзсан аж.
Б.Чимэг