БНАСАУ-ын эрх баригчид их удирдагч Ким Чен Ирийн оршуулга ирэх 28-ны Лхагва гарагт болохтой холбогдуулан БНХАУ-тай хил залгадаг бүс нутгаараа аливаа нэг шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо.
БНАСАУ-ын эрх баригчид их удирдагч Ким Чен Ирийн оршуулга ирэх 28-ны Лхагва гарагт болохтой холбогдуулан БНХАУ-тай хил залгадаг бүс нутгаараа аливаа нэг шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо. Энэ талаар Өмнөд Солонгосын “Дон-А Ильбо” сонин Хойд Солонгосын умард нутагтай хиллэдэг Хятадын Жилинь муж дахь эх сурвалжийн мэдээллийг эш татан өнөөдөр уламжлав. Өнөөдөр хаасан хилийн боомтуудыг оршуулгын маргааш буюу 29-нд хэсэгчлэн нээх боловч 30-наас эхлэн ирэх оны эхэн хүртэл бүгдийг дахин хаахаар шийдвэрлэжээ.