Холливүүдийн алдартай жүжигчин Мэл Гибсон, түүний эхнэр Робин нарын гэр бүл цуцлуулах өргөдлийг шийдэх шүүхийн ажиллагаа дуусгавар болж эцсийн шийдвэр нь гарлаа.
Холливүүдийн алдартай жүжигчин Мэл Гибсон, түүний эхнэр Робин нарын гэр бүл цуцлуулах өргөдлийг шийдэх шүүхийн ажиллагаа дуусгавар болж эцсийн шийдвэр нь гарлаа. Шүүхийн шийдвэрээр М.Гибсон одоо байгаа хөрөнгө болох 850 сая долларынхоо тал хувийг гучин жил ханилаад салж буй эхнэртээ өгөхөөс гадна, ирээдүйд олох бүх орлогынхоо мөн тэн хагасыг өгч байхаар болжээ. Эхнэр нөхөр хоёр анх суухдаа гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бөгөөд ийм тохиолдолд Калифорнийн шүүх нөхрийнх нь хөрөнгийн тэн хагасыг эхнэрт нь шууд олгуулдаг хуультай юм.
М.Гибсоны хувьд энэ нь өнөө жил шүүхээс сонссон хоёр дахь “ял” нь юм. Түүнтэй гэр бүлээс гадуурх харьцаа тогтоон хамтран амьдарч, улмаар хүүхдийг нь гаргасан Оросын төгөлдөр хуурч Оксана Григорьева М.Гибсонд зодуулсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж алдарт жүжигчнээс 750 мянган доллар, бас бус зүйлийг салгасан юм. Чухам энэхүү О.Григорьеватай учир ургуулсанаасаа болж М.Гибсон гучин жил ханилсан ханиасаа салж, Холливүүдээ хамгийн бат бөх гэгдэн шагшигдаж байсан гэр бүлээ нураахад хүрсэн билээ.