Энэ сарын 25-нд Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн гүүрнээс Богд уулын ар хормойгоор Зайсан руу явах замд “Тоёота Королла” маркийн автомашин онхолдож шатжээ. Машин онхолдож шатахад жолооч нь дотроо нас барсан байна. Мөн машин хуурамч болон жинхэнэ хоёр дугаартай байсан аж. Тиймээс амиа алдсан жолоочийг хэн болохыг хараахан тогтоож чадаагүй байна. Уг хэрэгт ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Б.Чимэг