Төрд алба хашиж
буй хүмүүс УИХ-ын сонгууль нэр дэвших гэж байгаа бол ажлаа зургаан сарын өмнө
хүлээлгэн өгөх тухай саяхан баталсан сонгуулийн тухай хуульд заасан. Үүнтэй холбоотойгоор
хашиж буй албан тушаалаа 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүлээлгэн өгөх
болсноо мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын дэд дарга А.Мөнхбат
өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох учир
ийнхүү хуулийн дагуу төрийн албаа өгөх гэж байна хэмээн тайлбарлав. Тэрээр 2004
оноос тус албан тушаалыг хашсан байна.