Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар тогтжээ. Шийдвэрийг өнгөрсөн пүрэв гаригт Өндөрхаан хотод хуралдсан ИТХ-ын долдугаар хуралдаанаас гаргасан байна. Мөн хуралдаанаар ирэх онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг нийтэд нь 47500 шоо метр байхаар баталжээ.
Б.Чимэг