Араб Лигийн 50 гаруй төлөөлөгч ерөнхийлөгч Башар Ал-Ассадыг эсэргүүцсэн олон мянган хүн амиа алдаад байгаа Сирид өчигдөр орой иржээ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Засгийн газраа эсэргүүцсэн 5000 гаруй иргэний аминд хүрсэн ерөнхийлөгч Басар Ал Ассадад Араб Лигийн зүгээс дахин дахин сануулга өгсөн ч хүлээж аваагүй. Тиймээс Араб Лиги эдийн засгийн хориг тавих, цэрэг оруулах зэрэг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байсан. Хамгийн их үймээнтэй байгаа Хомс хотод өчигдөр гэхэд багадаа 33 хүн амь үрэгдсэн байна. Араб Лигийн төлөөлөгчдийг одоогоор Башар Ал-Ассадын цэргүүд хүссэн газар руу нь явуулахгүй байгаа гэнэ. Тэд нөхцөл байдал хүнд байгаа Хомс хотын иргэдтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаа юм. Харин НҮБ-ийн зүгээс Араб Лиги ийм алхам хийж байгааг сайшааж байгаа ч НҮБ-тэй зөвшилцөхгүй дангаараа шийдвэр гаргаж байгаа нь цаанаа давхар санаа агуулж байх магадлалтай гэж үзэж байна.

