Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны арилжаа эрхэлдэг
байгууллагууд болон “Монгол мах экспо” ХК, “Хэрэглээ импекс” ХК, “Бэрх
уул” ХК, “Гурил тэжээл Булган” ХК-иудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг баримтлан явуулсан уг
шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, арилжаанд
оролцохдоо бусад компаний хувьцааны ханшийг зохиомлоор буулгасан
үйлдлийг “Бидисек” ХК, “Азиа Пасафик секюритис” ХХК-иуд хийсэн байна.
Тэгвэл эсрэгээрээ “Тээвэр Дархан” ХК-ийн хувьцааны ханшийг өсгөх
үйлдлийг “Дархан Брокер” ХХК, “Превалент” ХХК-ийн дилер Ё.Санчир нар
гаргасан тул захиргааны хариуцлага оногдуулжээ. Эдгээр байгууллагыг 250
000 төгрөгөөр торгосон бол ажилтан Ё.Санчирт 50 000 төгрөгийн торгуулийн
шийтгэл оноолоо.
Түүнчлэн “Эм ай си си” ХХК нь харилцагчтай байгуулсан гэрээгээ өөрийн байранд хадгалаагүй гэсэн зөрчилтэй байсан бол “Азиа Пасафик секюритис” ХХК худалдан авагчийн захиалгаас өмнө захиалгыг гүйцэтгэж байжээ. “Фронтиер” ХХК нь үйл ажиллагааны журмыг зөрчиж, утас, интернэтээр холбогдсон харилцагчдын баталгаажуулалтыг сайн хийгээгүй байна. Мөн “Файрбөрд глобал мастер фанд 2” компани “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 15.1 дэх заалтыг зөрчсөн учир компани тус бүрт 200 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж.
Салбарын хуулийн хүрээнд дээрх хэмжээний мөнгөн торгуулийг оноодог байна. Гэхдээ дээрх зөрчлийг дахин гаргах, өөр байгууллагууд зөрчсөн тохиолдолд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн эрхийг хүчингүй болгох хүртэл хатуу арга хэмжээ авахаар болжээ.

Б.Болдсүх