НОБГ-т өнгөрсөн хоногт гал түймрийн арав, зам тээврийн ослын нэг дуудлага иржээ. Баянгол дүүргийн наймдугаар хороо, дөрөвдүгээр хорооллын дэлгүүрийн урд талд суудлын машин мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Яргайтын гудамжинд “Ниссан террена” загварын автомашины хөдөлгүүр, гадна талын урд хэсэг шатсан байна. Автомашин шатаж буй гол шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцох, цахилгааны богино холболт үүссэнээс, мөн мотороо бамбардаж асаахыг оролдсон зэрггэс болж байгаа аж. Иймд автомашин, техник хэрэгслээ зориулалтын бус аргаар асаахыг хориглож, цахилгаан холболтоо тогтмол шалган галын аюулаас болгоомжлохыг НОБГ-аас анхаарууллаа.
Б.Чимэг