АТГ-ын удирдлага томилогдсоноосоо хойш хэвлэлийнхэнд анх удаа ам нээв. Тус байгууллагад явагдаж буй өргөн хэмжээний халаа сэлгээ хэвлэлээр ихээхэн шүүмжлэл өрнүүлсэн нь тэднийг ийнхүү ам нээхэд хүргэсэн бөгөөд Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр нь байгууллагаа төлөөлж өчигдөр “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгсөн байна.
- Авлигатай тэмцэх газар шинэ удирдлагатай болоод удаагүй байна. Энэ хугацаанд танай байгууллагыг тойрсон хэл ам, шүүмжлэл салахгүй байлаа?
- Ер нь хамгийн их шүүмжлэл дагуулж байгаагаар нь дотоод бүтцээ эхлээд ярьсан нь дээр байх. Ч.Сангарагчаа дарга 2008 оны хоёрдугаар сарын 15-нд 18 тоот Бүтэц, орон тооны тушаалыг гаргасан байдаг. Энэ тушаалыг гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 17.1- ийг үндэслэх ёстой. Уг заалтад Авлигатай тэмцэх газрын бүтэц, орон тоог УИХ батална гэсэн байдаг. Гэтэл энэ тушаал УИХ-ын бүрэн эрхэд халдсан байсан. Мөн УИХ манай бүтэц, орон тоог баталчихсан байдаг. Үүнд дөрвөн хэлтэс байх ёстой гэж заасан байгаа. Гэтэл энэ дөрвөн хэлтсээс гадна даргын дэргэд өөр олон алба байгуулагдсан байдаг. Тиймээс л бид хууль бус зүйлтэй нь эвлэрээд явж болохгүй, үүнийг нь цэгцэлье гэж үзсэн юм. Ингэхдээ бид холбогдох хуулийн заалт, УИХ-ын 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэсэн. Ингэж л хууль бус албадыг татан буулгаж, УИХ-аас баталсан бүтэц дотор нь оруулж өгсөн байгаа.
- Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газрын дотоод алба зөрчилтэй байжээ?
- Ер нь энэ байгууллагыг удирдаж байсан дарга нар нь гүйцэтгэх албаа бэхжүүлж чадаагүй байсан. Тиймээс л өөрсдийгөө тагнасан, чагнасан, хууль зөрчсөн гэдэг асуудал үүсч шалгагдсан хэрэг. Нөгөө талаасаа авлигын хэрэг хэзээ ч ил үйлдэгддэггүй. Энэ утгаараа гүйцэтгэх алба нь илүү бэхжих хэрэггэй гээд мөрдөн байцаагчийн тоог цөөрүүпж гүйцэтгэх алба руугаа шилжүүлсэн юм. Түүнчлэн Улсын мөрдөн байцаах газрын байцаагч дээр таван хэрэг явж байхад манай байцаагч дээр нэг л хэрэг шалгагддаг. Илүү хөнгөн ажилтай гэсэн үг юм. Тиймээс бид мөрдөн байцаагчаа цөөлж, чадваржуулах хэрэгтэй гэдэг байр сууринд хүрсэн гэх үү дээ. Гэхдээ бид энэ ажлыг өөрсдийн өнгө үзэмжээр хийгээгүй. Тухайлбал Өнөрбаяр гэдэг хүн. Тэр надад таалагддаггүй, тэрнээс салмаар байна гэсэн асуудлыг ямар ч тохиолдолд гаргаагүй. Угаасаа ингэж болохгүй. Тиймээс Н.Ганболд дарга тушаал гаргаснаар шалгалтын комисс байгуулагдсан юм. Комисс байгуулж, шалгалтын удирдамж гаргаад тестээр шалгалт авсан. Мөн ярилцлага хийж, өмнөх зөрчил болон албаны бусад шалгалт хийсний үндсэн дээр 30 гаруй байцаагчаас 17-г нь авч үлдсэн. Харин шалгалтад тэнцэлгүй чөлөөлөгдсөн хүмүүсийг зургаан сартай тэнцэх хөдөлмөрийн хөлсийг нь өгч явуулсан.
- Чөлөөлсөн мөрдөн байцаагч нарынхаа шалгалтын материалыг танилцуулаагүй юм биш үү?
-Танилцуулж, гарын үсгийг нь зуруулж авсан. Тэгэхээр энэ яриа үндэслэлгүй.
- Түүнээс гадна танай байгууллага хэвлэл мэдээллийн ажилтангүй болсон гэсэн?
- Ийм шүүмж ирж байгаа. Хэвлэлийн төлөөлөгч нь явчихлаа. Одоо Авлигатай тэмцэх газар хаагдмал боллоо гэж байна. Үгүй. Зарчмын нэг зүйлийг хэлэхэд нэг хүн явснаараа энэ байгууллагын олон нийтийн ажил уналаа гэж ойлгож болохгүй. Хэвлэлийн төлөөлөгчгүй ч гэсэн бид мэдээллээ өгөөд л ажиллана. Мөн мэдээлэл олж авах тухай хууль батлагдсантай холбогдуулж манай байгууллага вэбсайтдаа хуулийн дагуух мэдээллүүдээ байрлуулсан.
- Танайх яг хэдэн хүнтэй байснаас хэдийг нь халаад байна вэ?
- УИХ-аас тогтоосон орон тоо нь 90. Дээр нь үйлчилгээний найман ажилтантай байх ёстой. Одоо энэ орон тоо хэтрээгүй байна. Үндсэн дөрвөн хэлтэстээ хууль бусаар байгуулсан албадаа шингээсэн юм. Нэмээд нэг зүйлийг хэлэхэд энэ хүмүүсийг халлаа гэж яриад байх юм. Нэг ч хүн халаагүй. Хэрвээ энэ хүмүүс халагдсан бол эргээд төрийн байгууллагад орж чадахгүй. Түүнчлэн зарим хүнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлж асуудлыг шийдсэн. Дээрээс нь бусад хүмүүсийг нь бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн юм. Эдгээр хүмүүс төрийн албанд бүртгэлтэй хэвээрээ байгаа. Өөр байгууллагад орох эрх нь ч нээлттэй. Үүнд нь бид дэмжлэг үзүүлж, наад хүмүүсээ авч ажиллуулаач ээ гэсэн хүсэлтийг ч хүргүүлж байна. Түүнээс биш наадуул чинь муухай, битгий ав гэж яриад байгаа юм биш.
- Яг одоо хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөөд байна?
- 20-иод л хүн чөлөөлөгдсөн.
- Э.Амарбат, Батсайхан гэсэн хоёр хэлтсийн даргын гаргаж өгсөн нэрсийн дагуу хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн гэдэг. Яагаад заавал тэдний үгээр хүмүүсийг шилж, сонгосон юм бэ?
- Тэр хоёр хүн шалгалтын комисст байсан. Энэ үнэн. Гэхдээ тэр хоёр хүний үгээр энэ байгууллага ажилласан гэвэл андуурал. Э.Амарбат бүгдийг найруулсан, Батсайханы үгээр явчихлаа гэдэг оргүй юм. Нөгөө талаасаа тэр хүмүүсийг байлгах нь ч зөв байсан. Хэлтсийн дарга нар байх ёстой. Э.Амарбатын хувьд биднийг энд томилогдохоос өмнө ажилд нь буцаан ав гэсэн шүүхийн шийдвэр ирчихсэн байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсан. Бид хуулийг биелүүлнэ, дээдэлнэ гэж ирчихээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэхгүй байж болохгүй. Тэр үүднээсээ энэ хүнийг ажилд нь авсан. Э.Амарбатыг би таньдагтаа биш шүүхийн шийдвэрийг үндэслэж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ажилд авсан гэж ойлгох хэрэгтэй.
- Таны тайлбараар бол хуулийн дагуу бүх үйл явц өрнөсөн гээд байна. Харин хэвлэл мэдээллээр арай өөр шүүмжлэл өрнөөд байна л даа?
- Ер нь шүүмжлэл ирэхгүй байна гэж байхгүй л дээ. Гэхдээ манай байгууллагаар шалгагдаж байгаа хүний эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудлыг сөхөж яриад байгаа нь сонин. Хэвлэлийн байгууллагатай би хариуцлага тооцно гэхгүй. Харин ард түмэн хариуцлага тооцох байлгүй дээ. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй. Түүнчлэн эдгээр хүмүүсийг ч шүүхэд хандсаныг нь хүндэтгэж байна. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэн ч миний эрх зөрчигдлөө гэж хуулийн этгээдэд хандах эрхтэй байдаг шүү дээ. Тэглээ гээд ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс шүүхэд хандсаны төлөө Авлигатай тэмцэх газар буруу шийдвэр гаргасан байна гэж хэлж болохгүй.
- Шалгалтаар ажилдаа тэнцэлгүй ажлаасаа чөлөөлөгдсөн юм бол яагаад эргэж хэл ам хийгээд байгаа юм бол?
- Зорилгыг нь би сайн мэдэхгүй байна. Цаад талд нь энэ хүмүүсийг турхирч байгаа хүмүүс байдаг л байх. Ялангуяа манайхаар хэрэг нь шалгагдаж байгаа хүмүүс бий гэж бодож байна. Авлигатай тэмцэх газраар шалгагдаж байгаа хүмүүс яасан ч их мөнгөтэй байдаг юм. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ч худалдаж авахдаа гаргууд. Жагсаж цуглаж байгаа хүмүүсийг ч худалдаад авчих юм. Гэхдээ бид ийм асуудпаас айхгүй.
- Дэд дарга Б.Хурцыг шалгаж байсан хүмүүс халагдсан гэж яриад байгаа...
- Би дарга нартайгаа холбоотой тайлбар өгөх нь зохимжгүй. Гэхдээ өмнө нь хэн ч манай байгууллагаар шалгагдаж байсан байж болно. Сонин биш. Шалгуулсан хүн зөндөө л байдаг. Шүүхээр эцэслэн гэм буруутай нь нотлогдсон уу,.үгүй юу гэдэг л гол асуудал. Тиймээс Б.Хурц хариугаа авлаа, энэ тэр гэдэг бол зүгээр л хардлага.
- Б.Хурц албан тушаалаа авсан даруйдаа өөрийг нь шалгаж байсан байцаагч нарт хандан "Сайн дураараа явчихна биз дээ" гэж хэлсэн гэж байгаа. Ер нь өш санаж ажилд хандаж болох уу?
- Б.Хурц дарга тэр шалгалтын комисст огтхон ч оролцоогүй гэдгийг дуулгая. Харин ч эсрэгээрээ тэр яриа гаргаад яваа хүмүүст нэг зүйлийг хэлчихмээр байна. Төрийн нууцтай холбоотой асуудлаар шалгуулах хүн ч бий. Мөн ёс зүйн алдаа зөрчил гаргаасай, ажил явуулахдаа хууль бус арга хэрэглэсэн гэх мэт алдаа дутагдлууд гаргасан хүмүүс ч байгаа. Өөрсдөө түүнийгээ мэдэж байгаа байх. Түүнээс биш Б.Хурц дарга орж ирээд "Чи надад таалагдахгүй байна. Яв" гэсэн зүйл огт байхгүй. Хардуулж, шүүмжлэл сонсдоггүй дарга, албан байгууллага гэж Монголд нэг ч байдаггүй.
- Хэрэв зохион байгуулалттайгаар та нарын эсрэг сөрөг мэдээлэл цацаж байгаа хүн байгаа бол нэрийг нь зарлачихгүй юу?
- Хэн ийм ажил хийгээд байгааг нь бид өрөнхийд нь мэдэж байгаа. Гэхдээ бид хувь хүнтэй зууралдахгүй. Тэгвэл дэндүү жижгэрсэн хэрэг болно. Хууль тогтоомжоо шинэчлэх, авлигатай тэмцэх бодлогоо тодорхойлох гэх мэт хийх ёстой ажил олон байна шүү дээ.
- Н.Энхбаярыг танайх шалгаж байгаа гэл үү?
- Нарийн хэлэхэд би энэ асуудлыг мэдэхгүй. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа чинь хуулиараа нууц хязгаарлалтай байх ёстой.