Өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ. Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт машинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу шалгахад “Хондо фит” загварын суудлын машин зам дагуу явж байсан нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эмэгтэйг дайрч, амь биеийг нь хохироосон байна.
Б.Чимэг