Өчигдөр Лондоны Оксфорд стрийт гудамжин дахь “Foot Locker” дэлгүүрт зарласан шинэ жилийн хямдралын худалдаа ид үргэлжилж байхад 18 настай залуу хутгалуулж нас баржээ. Оксфорд стрийт гудамж нь Лондоны хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамж тул болсон явдлын нөхцөл шалтгааныг тодорхойлоход хүнд байлаа гэж цагдаагийнхан хэвлэлийнхэнд мэдэгдээд, үйл явдлыг харсан гэрч байвал ирж мэдүүлэг өгөхийг хүссэн байна. Цагдаагийнхан сэжигтэй есөн хүнийг баривчилж, уг гудамжийг хаажээ. 26-ны өдөр Англид уламжлал ёсоор бэлгийн өдөр (Boxing Day) гэдгийг зарлаж дэлгүүрүүд томоохон хямдрал эхлүүлдэг ажээ.

