Саяхан МХЕГ-аас Эрдэнэзуу хийдэд шалгалт хийж, Өндөр гэгээний урласан гурван бүтээл алга болсныг тогтоосон билээ. Уг хэрэгт тус хийдийн удирдлагууд, сан хөмрөгчдийг сэжиглэж байгаа. Учир нь хосгүй үнэт бүтээлд тооцогдох гурван бурхан солигдсон байсан аж. 2008 онд шалгалт хийх үедээ уг солигдсон бүтээлүүдийг улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулсан байжээ. Иймээс бүтээлүүд солигдсон нь удирдлагатай нь холбоотой гэж үзэн, УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг