Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын гишүүн, хуульч М.Ичинноров: УИХ хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хууль баталчихлаа шүү дээ

2011-12-27
0
ЖИРГЭХ
   МАН-ын гишүүн, хуульч М.Ичинноровтой шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хууль болон ирэх сонгуулийг хэрхэн төсөөлж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр энэ хууль УИХ-ын зарим гишүүдэд давуу байдал бий болгосон, хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Нэг хэсэг иргэний нийгмийн төлөөлөл гэгдэж байгаад МАН-д элссэн нь араасаа олон хар дагуулсан. М.Ичинноров намд орсон ч шүүмжилж, дуугарч чаддаг хэвээрээ байна гэв.





   МАН-ын гишүүн, хуульч М.Ичинноровтой шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хууль болон ирэх сонгуулийг хэрхэн төсөөлж байгаа талаар ярилцлаа.
- Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ саяхан баталлаа. Үүнд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгож оруулсан. Гэхдээ энэ нь улс төрд эмэгтэйчүүд хүч үзэх боломжийг бүрдүүлж чадсан болов уу?


- Квотын асуудлыг шийдвэрлэхгүйгээр эмэгтэйчүүд улс төрд шийдвэр гаргах түвшинд гарч ирэх боломж хумигдмал байдаг. Тийм учраас энэ асуудлыг шийдвэрлэх нь гарцаагүй зүйл байсан юм. Нэг талаасаа нийгэм өөрөө эмэгтэй улстөрчдийг хүсэмжилж байна. Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа энэ онд НҮБ тэргүүтэй олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага, бүлэглэлүүдээс квотын асуудлыг шийдвэрлэхийг шаардаж, нэлээд шахалт үзүүлсэн. Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх олон ажил хийсэн. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн байх. Гэхдээ манай улс эмэгтэйчүүд нь эрх чөлөөтэй гэдгээрээ гайхуулдаг, Азидаа ганц гэхээр орон шүү дээ. Эмэгтэйчүүд нь өөрсдөө ч чадварлаг. Гэтэл улс төрийн эрх мэдлийн хуваарилалт тэгш бус байгаа нь ардчилалд гай учруулах хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Тиймээс энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж, нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байхаар квот тогтоож өгсөн нь ахиц, дэвшил гэж тодорхойлж болно.

- Гэхдээ УИХ-ын гишүүд тойрогтоо их зүйл хийсэн. Тэгэхээр тэд 48-д багтаж, нэр дэвшвэл ялах магадлал өндор байж болох юм. Энэ нь улс төрд шинээр орж ирж буй эмэгтэйчүүдийн боломжийг хаах юм биш үү?
- Нэр дэвшигчийн биш, харин УИХ-ын эмэгтэй гишүүдийн квот нь 20 хувь байж гэмээнэ улс төрийн эрх мэдлийг нь баталгаажуулж өгөх юм, уг нь.

- Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь парламентад одоо ажиллаж байгаа гишүүдэд ашигтай болсон гэж зарим хүн үзэж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
- Ер нь бол процессын хувьд дэвшилттэй заалтууд олон орсон. Би үүнийг үгүйсгэхгүй. Сонгуулийн тухай хуулинд тэдгээр заалтыг оруулахад миний хувь нэмэр ч орсон. Би энэ асуудлаар зарим гишүүнтэй хамтарч ажилласан гэдгийг дурьдахад таатай байна. Тухайлбал, тойрогтоо бэлэг сэлт, бэлэн мөнгө тараах замаар сонгогчдын саналыг худалдаж авдаг байдлыг хумихын тулд нэлээд анхаарал тавьж ажилласан. Ер нь би хуульч хүнийхээ хувьд хэд, хэдэн зарчмын асуудал дээр дуугүй сууж чадахгүй байна.

- Бэлэн мөнгө тараахгүй байхыг хуульчилж өгсөн. Энэ нь хэрэгжих болов уу?
- Мөнгө тараах ажлыг аль хэдийнэ хийчихсэн байгаа. Тэгж амжсан хүмүүс өөрсдөдөө давуу байдал бий болгосон хууль баталлаа. Тойрогтоо гурван тэрбум төгрөг зарцуулах эрхтэй УИХ-ын гишүүд сонгуульт хугацаандаа юу эсийг хийж амжих вэ дээ. Улаан цайм мөнгө тараагаад гүйдэггүй юм гэхэд санхүүгийн давуу байдлаа ашиглаад эвтэйхэн хөдлөхөө мэднэ, цаадуул чинь.

- Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн нь хангалттай сайн болж чадсангүй юу?

- Нэгдүгээрт, Сонгуулийн тухай хууль нь сонгогчдын эрхийн баталгаа байх ёстой болохоос биш эрх мэдлийг атгаж буй хүмүүсийн суудлаа хадгалж үлдэх баталгаа ёсгүй шүү дээ. Тухайлбал, нэр дэвшигчид 48-д өрсөлдөөд ялагдвал намын нэрээр гарах 28 руу оруулж болно гээд байгаа. Уг нь бусад оронд ийм жишиг бий. Гэтэл бид тэдэнтэй барьцаж болохгүй. Жишээ нь, Германы Бундестаг л гэхэд 622 гишүүнтэй байдаг. Тийм олон хүн дотор ач холбогдолгүй гишүүд цөөнгүй бий. Харин манайх 76-хан гишүүнтэй. Тэдний дуу хоолой, гаргах шийдвэр нь улс үндэстний төдийгүй нэр дэвшсэн тойрогт нь ч чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тэд сул гишүүн байх эрхгүй. Энэ бол тухайн орны онцлог. Тэгш эрх, тэгш боломж талаасаа шинэ залуу болон парламентад суугаагүй нэр дэвшигчид ашиггүй талдаа хувилбар гэх үү дээ. Хоёрдугаарт, өмнө нь амаа чилтэл бие биенээ муулж, доромжилж, гүтгэдэг байсан хэрнээ одоо УИХ-д өөрсдөө гарч ирэх магадлалтай хууль батлангуутаа хэвлэл мэдээллийнхний амыг хаах заалт оруулсан нь шүүмжлүүштэй. Өөрсдийгөө зөвхөн магтуулах боломжтойгоор хуульчиллаа шүү дээ. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг юм.

- МАН квот тогтоосны дагуу нэр дэвшигч 15 эмэгтэйгээ яаж сонгох бол?
- Ер нь намуудын хувьд эмэгтэйчүүдийн байгууллагууддаа нэр дэвших эмэгтэйчүүдийн нэрсийг гаргах эрхийг олгох байх. Ийм бодлогоор дамжиж энэ үйл явц өрнөх болов уу гэж бодож байна. Харин манай намд бол дээд удирдлага нь энэ бүхнийг шийддэг тогтолцоо бий. Хэн нь илүү мөнгө төлнө, түүнд илүү боломж олддог. Энэ байдлыг би эрс шүүмжилдэг. Мэдээж хэрэг, олон нийт, залуус, гадаадад амьдардаг монголчууд гэх мэтээр ангилж, тус бүрийнх нь ашиг сонирхолд нийцэх эсэхийг нь харгалзаж үзэх байлгүй. Мөн олонд хэр танигдсан гэдгийг ч анхаарах биз. Ер нь бодитой судалгаа хийнэ гэж найдаж байна. Гэхдээ эмэгтэйчүүдэд "Нэр дэвшигч" гэдэг нэр зүүгээд өрсөлдөөн ихтэй тойргуудад өгөөш болгон хаях магадлал бий гэж хардах хүмүүс байна.

- МАН-ын Бага хурлын ээлжит хуралдааны үеэр та намынхаа бодлогыг хатуухан шүүмжилнэ гэж байсан. Гэтэл юу ч дуугараагүй. Яагаад тэгсэн юм бэ. Энэ нь Бага хурлаар эмэгтэйчүүдийг томоохон албан тушаалд томилсонтой холбоотой юу?
- МАН-ын Бага хурлын ээлжит хуралдааны үеэр Р.Сарангэрэл намын орон тооны нарийн бичгийн дарга болсон. Түүний хувьд намд шинээр элссэн гишүүн хэрнээ ийм өндөр албан тушаалд очсоныг би эергээр хүлээж авч байна. Энэ бол МАН-ын хувьд эрүүл үзэгдэл. МАН-ын Бага хурал дээр тавих гэж байсан илтгэлийн тухайд гэвэл би энэ тухай байр сууриа "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурьдсан. Ялангуяа шинээр баталсан Ёс зүйн дүрмийг нь шүүмжилсэн. Түүнчлэн мөнгө дагасан эрх мэдэл, эрх мэдэл дагасан мөнгөний тогтолцоог бий болгосноос гадна нам доторхи олон ургальч үзэл, хувь хүмүүс аливаа асуудлаар байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжийг хумих, үүнийг дэмжиж намын хатуу шийтгэлийн зарчмыг бий болгож буй тогтолцоог нь эсэргүүцсэн юм шүү дээ. Нийгэм өөрөө олигархижсан коммунизм руу орж болохгүй биз дээ. Гэхдээ МАН-ынхны хувьд миний энэ байр суурь хэтэрхий хурцадсан байж магадгүй. МАН-ын гишүүд өөрсдөө зоригтой дуугарч чадаж гэмээнэ энэ намд эрүүл, ардчилсан тогтолцоо бүрэлдэн бий болох хөрс суурь нь тавигдах юм. Би үүнийг нь тавилцаж байгаа ч юм билүү. Сонирхуулж хэлэхэд МАН-ын жирийн гишүүд миний байр суурийг нэлээд дэмжиж байгаа харагдсан.

- Та ер нь МАН-ыг их шүүмжилж байна.  Чадварлаг боловсон хүчин ихтэй том намд элсэж орсон учраас бусдаас ялгарч харагдахын тулд ийн зоригтой дуугарч байна уу?
- Шударга ёс, эрх чөлөөний мэдрэмжтэй байх нь миний натур шүү дээ.

- Та иргэний хөдөлгөөнд байхаасаа МАН (хуучнаар МАХН)- ыг шүүмжилсэн. Тэгээд дараа нь элсчихсэн шүү дээ. Яагаад тэгсэн юм бэ?
-МАН залуу боловсон хүчнүүдийг дэмжинэ гэж амлаж байсан. Гэхдээ энэ тухай удахгүй дахиж ярина. Цаг нь арай болоогүй байна.

-Намууд нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авч байгаа. АН үүнийгээ ил тодоор зарласан. Харин МАН ямархуу байгаа бол. Эрэгтэй нэр дэвшигчдээс 100, эмэгтэйчүүдээс 75 сая төгрөг авч байгаа гэх яриа гарсан байсан?
- "Мөнгө дагасан эрх мэдэл, эрх мэдэл дагасан мөнгө" гэх харилцан шүтэлцээтэй хэрнээ аймшигтай, шударга бус, эрээ цээргүй тогтолцоо манай намын нэрийн хуудас болоод байна. АН-ын хувьд харин ч бүр дэнчингийн мөнгө нь 50 сая төгрөг гэдгийг ил тод зарлаж, түүнийгээ хурааж аваад эхэлчихсэн. Харин манай нам мөнгөн дүнг нь нарийн заахгүй, ил тод зарлаагүй ч далдуур авч байгаа. Угаасаа авах нь ч гарцаагүй юм. Гэтэл мэдлэг боловсрол, чадвар чансаа, эх орон, ард түмний эрх ашгийг амин хувийн эрх ашгаас дээгүүр тавьж чадах, ёс зүйн өндөр мэдрэмжтэй байх шалгуурыг л эн тэргүүнд тавимаар байгаа юм даа. Тийм л байгаасай гэж ард түмэн хүсч байна. Харин би хувьдаа өөрийгөө ард түмний хүсэл тэмүүллийн дуу хоолой болон дуугарч байна гэж боддог.

- Та дэнчингийн мөнгө өгөх үү?
- Өгөхгүй.

- Яагаад. Хэрэв дэнчингийн мөнгө өгөхгүй бол намаас нэр дэвших эрхийг тань хязгаарлачих юм биш үү?

- Яах вэ дээ. Тэр үед нь л болъё.

- ОХУ-д Төрийн Думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн томоохон жагсаал болж байна. Казахсган, Хятад гээд ер нь хаа сайгүй л ийм үйл явдал өрнөж байна. Энэ бүхэн Монголд нөлөөлөх үү?

-Ард түмэн хүний мөн чанар, шударга ёсыг идэх талхнаасаа илүү дээдэлдэг. Багш нар сая ажил хаях үеэр би хэдэн багштай уулзаж санал бодлыг нь сонссон. Эмч нартай ч уулзсан. Тэд юу ярьж байна вэ гэвэл "Нийгэм, төр засаг маань бидэнд шударга хандаасай. Бид цалингаа нэмүүлэхээс илүү шударга ёсыг дээдлэхийг хүсэж байна" гэсэн. Ард түмнийг нүдэн дээр нь басамжлах маш аюултай байдаг юм. Долоодугаар сарын нэгний хэргийн үеэр манайхан "Фэйсбүүк"-ийг одоогийнх шиг өргөн хэрэглэж байсан бол нөхцөл байдал арай өөрөөр эргэх байсан юм. Арабын орнуудад өрнөсөн хувьсгалууд "Фэйсбүүк"-ийн ачаар хүчээ авсан. Орост өнөөдөр болж байгаа үйл явдал бас л "Фэйсбүүк"-ийн ач. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр дарангуйлал, дээрэм удаан оршин тогтнох боломжгүй болчихжээ. Энэ бол Монголд ч хамаатай.

-Тэгэхээр Монголд дээрэм, дарангуйлал байна гэсэн үг үү?

- Дээрэм гэдэг нь сонгуулийн саналыг луйвардах гэсэн үг. Энэ бол ойлгомжтой. Харин баялаг, эрх мэдлийг дээрэмдэх гэх мэт үзэгдэл ч байна. Мэдээллийн дарангуйлал, эрх мэдэл, мөнгө санхүүгийн давуу байдлыг өөртөө бий болгож хань хамсаатан, гэр бүлээ үүнд хамаатуулах үзэгдэл бол дарангуйллын хэлбэр байхгүй юу.

-Хэрэв ирэх сонгуульд МАН ялчихвал долоодугаар сарын нэгний явдал дахиад давтагдах юм биш биз дээ?
- Хэдийгээр олон сайхан шударга заалттай Сонгуулийн хуулийг баталсан боловч энэ нь санал тоолох явцад булхайтай болчихдог гэж яриад пээдийж суугаа хүмүүсийн хувьд энэ байдлаа давтвал долоодугаар сарын нэгэн байтугай л юм болно байх. Ард түмэн тэнэг биш. Мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа "social media" буюу "Фэйсбүүк", "Твиттер" хөгжчихөөд байгаа энэ үед дахин дээрэм хийж, ард түмний саналыг хулгайлах тухай бодоод ч хэрэггүй биз.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • irgen (203.91.112.94)
    esvel 1 terbum handivlah heregtei tegvel ded said ner devshih asuudal yarij bolno
    2011 оны 12 сарын 27 | Хариулах
  • Irgen (203.91.112.94)
    ingej hudlaa reklamdahaa bolih heregtei MAN-d malchnii uurhaichnii ajilchnii huuhed elshed margaash ni nariin bichgiin darga bolohiig ni harnaa bugd neg gishuun said darga nariin bugs doloogchid ted l devshdeg yum aa sarangerel tv5-aas harin tv5 heniih bilee eruusuu namiin udirdlagtai niaz nuhud hamaatan sadan esvel bugsiig ni doloohgui yum bol jiriin irgen ta MAN-d elseed hezeech devshihgui
    2011 оны 12 сарын 27 | Хариулах
  • irgen (203.160.55.44)
    Uneheer ard tumendee hundlegdej chadsan uls torch baih yom bol songogdoh ni oilgomjtoi shuu dee Arvin shig hunii omnoos duugardag huuhen hereggui shuu dee
    2011 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.19.219)
    СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЭХГҮЙ БОЛ ШҮҮМЖИЛНЭДЭВШҮҮЛБЭЛ ШҮҮМЖЛЭХГҮЙЭНЭ ЭРГҮҮ ХҮҮХЭН БАЙНА
    2011 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.118.190)
    aan medehku
    2011 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК