Маргааш УИХ хүндэтгэлийн чуулган хийхээр болжээ. Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолыг зарласан 100 жилийн ой энэ пүрэв гарагт тохионо. Энэ өдрийг нийтээр амрах өдөр болгон зарласан тул УИХ-ын гишүүд ч бас амарч, чуулганыг нэг өдрөөр урагшлуулахаар болсон байна. 1911 оны 12-р сарын 29-нд Манжид 200 жил дарлуулсан монголчууд эрх чөлөөгөө олж авсан тул олон нийтээр хүндэтгэн тэмдэглэх ёстой гэж УИХ-ын гишүүд үзэн ийм шийдвэр гаргажээ.

