Хятадад
зорчих гадаадын бүх иргэдээс хурууны хээ авч байх заалт бүхий хуулийн
төслийг өчигдөр нээгдсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын
хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр орууллаа.

Хятадад зорчих гадаадын бүх иргэдээс хурууны хээ авч байх заалт бүхий хуулийн төслийг өчигдөр нээгдсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр орууллаа. Хятадын Аюулаас хамгаалахын сайд Ян Хуаньнины хэлсэнээр хурууны хээ болон бусад биометрийн мэдээллийг авах явдал нь тус улсад ирж буй гадаадын иргэдийн хувийн мэдээллийг цаг тухайд нь тодорхой болгох, хил дээрх гаалийн болон бусад шалгалт бүрдүүлэлтийн ажиллагааг хөнгөвчлөх зорилготой ажээ.
2011 оны эхний есөн сард Хятадын хилээр давхардсан тоогоор 260 сая хүн орж гарсан бөгөөд өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш энэ тоо жил бүр 10 хувиар нэмэгдэж байгаа юм.