Сингапур улсын дэлгүүрээс 81 мянган долларын үнэ бүхий үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл хулгайлсан Монгол залуусын шүүх хурал болжээ. Сингапур улсын шүүхээс тэдэнд 4.6-6.5 жилийн хорих ял оноосон байна. Хулгайн хэргийг толгойлсон 25 настай Х.Хашбатад 6.5 жил, түүний хамсаатан 31 настай В.Баярсайхан, Т.Эрхэмбаяр нарт тус бүрт нь 4.6 жил хорих ял оноожээ. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан эд зүйлээ худалдаж, мөнгөөрөө Сингапурын Мустафа худалдааны төвөөс бугуйвч, бөгж, iPad худалдан авсан байна. Мөрдөн байцаалтын явцад Монголд авчран худалдаалах гэж байсан хэмээн мэдүүлж байсан аж.
Б.Чимэг