Өнгөрсөн шөнө 01.00 цагт Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Алтайн гудамжинд хүн хутгалуулсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу НХЭГ-ын 225-р чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнх-Оргил, цагдаагийн ахлагч Г.Энхтамир нар очиж шалгахад Сэлэнгэ аймгийн харьяат 34 настай эрэгтэй П-гийн цээжин тус газар нь нэг удаа хутгалж гэмтээснийг илрүүлсэн байна. Хэргийг Дархан-Уул аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 34 настай эрэгтэй Б архи уусан үедээ үйлдсэн нь тогтоогджээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг