Засгийн газар намуудын амласан 1.5 сая төгрөгийг ирэх онд багтаан олгож дуусгахаар ажиллаж байна. Эхний ээлжинд иргэн бүрт 500 мянган төгрөгийг бэлнээр олгож
дуусгавар болгосон бол үлдэгдэл сая төгрөгийн тухайд хувьцаа авах уу, эсвэл бэлнээр нь авах
уу гэдэг нь хувь хүний сонголт аж. Үүнд хамаарах хөрөнгийг улсын төсөвт суулгасан байна. Мөн хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг ирэх оны долдугаар сар хүртэл өгдгөөрөө өгөх гэнэ. Харин ахмадуудад өгөх нэг сая төгрөгийг 3-4 сард насны ангиллаар олгох юм байна.
Т.Хулан