Колумбын Маделлин хэмээх хотын гудамжаар урсдаг шат байршуулжээ. Комуна
13 хэмээх дүүргийн 12 000 ядуу иргэн аж төрдөг энэ хэсгийн амьдрах
нөхцлийг сайжруулахын тулд эдгээрийг хийсэн гэнэ. Уулархаг газрын
өндөрлөг рүү гарах нь 28 давхар байшин руу өгсөх мэт ачаалалтай байдаг
аж.

аж. Эдгээр урсдаг шатыг даган амьдрал сайжирч, дэвшилтэт хот болно гэж
удирдлагууд үзэж байна. Уг төслийг удирдан зохион байгуулсан Цезарь
Хернандез уг шатанд нар, салхины халхавч хийхээр төлөвлөж байгаагаа
хэлжээ. Нийт зургаан хэсгээс бүрдэх уг байгууламж 384 метр урттай байх
гэнэ.
Б.Болдсүх