Хойд Солонгосын нүүрс олборлогчдын хот болох Унсан хэмээх газарт маш
олон шаазгай модонд шавааралдан суужээ. Үүнийг анзаарсан иргэд улсынхаа
Төв телевизэд хандан мэдээлсэн байна. Тэгэхдээ энэ шувуунууд их
удирдагч Ким Чен Ирийг нас нөгчсөний маргаашнаас эхлээд л гашуудах мэт
сууцгаасан гэжээ.

Хойд Солонгосын нүүрс олборлогчдын хот болох Унсан хэмээх газарт маш олон шаазгай модонд шавааралдан суужээ. Үүнийг анзаарсан иргэд улсынхаа Төв телевизэд хандан мэдээлсэн байна. Тэгэхдээ энэ шувуунууд их удирдагч Ким Чен Ирийг нас нөгчсөний маргаашнаас эхлээд л гашуудах мэт сууцгаасан гэжээ. Шаазгайнуудын суусан мод нь их удирдагч Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сений дурсгалын ойролцоо байсан аж. Бак Кин Шик хэмээх нүүрс олборлогч эр хэлэхдээ “Би энд 50 шахам жил амьдрахдаа ийм зүйл анх удаа харлаа” гэсэн байна. Мөн Ри Ён Сүк гэдэг хүн “Энэ зүгээр нэг байгалийн үзэгдэл биш. Ким Чен Ир удирдагч ямар агуу хүн байсныг амьтад хүртэл мэдэрснээ харуулж байна” гэжээ.
Б.Болдсүх