Тэднийг Өмнөговиос хуурч мэхлэн, хүч
Канадын “South Gobi resources”
/Саусгоби сэндс/ компанийхан хууль бусаар ажилчдаа халсан гэж ажилчид нь үзэж байгаа юм байна. Халагдсан ажилчид маргааш
11:00 цагаас хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ. Тэднийг Өмнөговиос хуурч мэхлэн, хүч хэрэглэн онгоцоор
бөөнөөр нь Улаанбаатарт авчиржээ. Дээрх ажилчид ажиллах орчноо
сайжруулах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулахаар ярилцаж байсныг
“South Gobi resources”-ийнхан мэдэнгүүтээ 49 ажилчныг ийнхүү хууль
бусаар ажлаас халсан байна.
Түүнчлэн Канадын “South Gobi resources” компани нь ажилчид халсан талаарх мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байхыг үүргэдэн хүн бүрт 500,000 төгрөгийн “авилга” өгөхийг завдсан байна. Мөн ажлаас халсан булхайгаа цайруулахын тулд эрх зүйн холбогдох бичиг баримтын засварыг хэрхэн хийж байгаа гэх мэт мэдээллийг маргаашийн хэвлэлийн хурлаар зарлах аж.

Т.Хулан