Байгалийн чанадын үндэсний урлагийн коллеж энэ жил “Ардын хөгжмийн
зэмсгийг уугуул технологиор нь бүтээх урчуудыг бэлтгэх урлан” хэмээх
төсөл боловсруулсан нь ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртсэн байна.

Байгалийн чанадын үндэсний урлагийн коллеж энэ жил “Ардын хөгжмийн зэмсгийг уугуул технологиор нь бүтээх урчуудыг бэлтгэх урлан” хэмээх төсөл боловсруулсан нь ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртсэн байна. Төслийн хүрээнд, урлан байгуулах ажлын хэсэг, Буриадын хөгжимчид, урчууд саяхан Монголд ирж туршлага судалжээ. Тэд Монголын мүзэй, номын сангуудаар орж, ардын хөгжмийн тоглолт үзэн, мэргэжилтнүүдтэй уулзахаас гадна “Эгшиглэн манлай” монгол ардын хөгжмийн зэмсгийн урлантай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Мөн ардын хөгжмийн зэмсгийг урлахад ордог могойн арьс, ховор төрлийн модон бэлдэц, гарын авлага, сургалтын аудио, видео материал зэрэг нэлээд олон төрлийн хэрэглэгдэхүүнийг Буриадад аваачжээ.
Б.Баяр