Шинэ оны хоёр дахь өдөр нь нийслэлд 50 баар, 64 хүнсний дэлгүүр хаалгаа барихаар боллоо. "Архигүй Монголын төлөө хамтдаа" аяныг эрчимжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн тамгын
газраас нийслэлийн бүх шатны байгууллагад үүрэг өгч, аян хэрэгжүүлсний үр дүн энэ аж. Өнгөрсөн сарын дөрөвнөөс эхэлсэн аяны хүрээнд "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль, "Аж аухйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийг олон удаа зөрчсөн газрыг хаах шийдвэр гаргажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн "Элит Кристал", "Брикс", "Холливуд", "Ривер Саундс" зэрэг найман баар, караоке. Баянгол дүүрэгт "Ямайка", "Стрингс" зэрэг 18 баарыг хаах гэнэ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт "Хаппи", "Амрита", "Чикаго" зэрэг найман баарны үйлчилгээг цуцлахаар болжээ. Мөн "Queen", "Миракль", "Генерал" тэргүүтэй есөн баар, Хан-Уул дүүрэгт "Брилльянт" баар, Сонгинохайрхан дүүрэгт "West", "Соёмбо" гээд нийт найман баарыг хаах аж.
Дээрх үйлчилгээний газрууд нийслэлийн цагдаагийн газраас ирүүлсэн тоотын дагуу Хотын Ерөнхий менежерийн 2011 оны А/189 дүгээр тушаал ёсоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах юм. Тэгснээр 2012 оны нэгдүгээр сарын хоёрноос эхлэн үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай. Түүнчлэн онцгой албан татварын тэмдэгтийн зөрчилтэй, хямд үнэтэй архи худалдахын зэрэгцээ 24 цагаас хойш архи борлуулж байсан 64 хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Б.Болдсүх