Өнгөрсөн сард Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт “Халзан сайр” хэмээх газарт боом өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Тус аймгийн малчин Д.Хашхүүгийн нэг үхэр боом өвчнөөр өвчилж хорогдсон нь шинжилгээрээр тогтоогдсон тул аймгийн Засаг дарга хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Харин хорио цээрийн дэглэмийн үед мал нэмж өвчлөөгүй учир дэглэмийг цуцалсан байна.
Б.Чимэг