Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын
малын нийт тоо 36005.8 мянган толгойд хүрч, 2010 оныхоос 3276.3 мянга
буюу 10 хувиар өссөн дүнтэй байна. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой
2093 мянга, үхэр 2315.1 мянга, тэмээ 279.6 мянга, хонь 15509.1 мянга,
ямаа 15809 мянгад хүрчээ. Энэ нь 2010 оныхоос адуу 172.7 мянгаар, үхэр
139.1 мянгаар өссөн үзүүлэлт юм. Мөн тэмээний тоо толгой 10 мянга, хонь
1028.7 мянга, ямаа 1925.8 мянган толгойгоор тус тус өссөнийг харуулж
байна.
Б.Болдсүх

Б.Болдсүх