Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, дөрөвдүгээр хороололд байрлах “Чин Дорнод” олон улсын хоолны газарт гал гарчээ. Галын улмаас тус газрын дээврийн хөндий шатаж байна. Харин иргэдийг яаралтай гаргасан учир хүн бэртэж, гэмтээгүй аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, галын шалтгаан тогтоохоор шинжээчид ажиллаж байна.
Б.Чимэг