
Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шар, Баянгол дүүргийн аравдугаар хороолол, Төмөр замын орчим, Хан-Уул дүүргийн 120 мянгатын хавьд, Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны орчим шинээр ашиглалтанд орсон байруудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Орон нутагт Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сум, Дархан-Уул аймагт мэдрэгджээ. Манай улс газар хөдлөлт болсны дараа газар хөдлөлтийн тухай макро мэдээг цуглуулж түүнийгээ нэгтгэн MSK-78 буюу 12 баллын шаталбарт оруулж тухайн газар хөдлөлтийн баллын үнэлгээг өгдөг. Найман баллын газар хөдлөлтөнд барилгын хүчтэй эвдрэл үүсгэнэ. Модны мөчир хугаран унаж, хүнд жинтэй тавилга хөмрөн унах, байрнаас шилжих зэргээр хөдөлгөөнд ордог. Дүүжлээстэй гэрлийн зарим хэсэг эвдэрч сүйдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Б.Чимэг