Өчигдөр НОБГ-т гал түймрийн арван дуудлагатай иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах арав, 29, 34, 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид ажиллаж, галын тархалтыг техникийн алдаагүй унтраасан байна.

Өчигдөр НОБГ-т гал түймрийн арван дуудлагатай иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах арав, 29, 34, 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид ажиллаж, галын тархалтыг техникийн алдаагүй унтраасан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эхийн гудамжинд 4х10 метрийн хэмжээтэй мужааны цех, 10х20 метрийн хэмжээтэй саравч, 6х8 хэмжээтэй өвлийн байшин, таван ханатай гэрийн баруун тал шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Мон Лааны гудамжинд “Грейс” загварын бага оврын автобус шатаж байсныг унтраажээ.
Б.Чимэг