Тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан “Улаанбаатар”
чуулгын уран бүтээлчид хошой Чин ван Ханддоржийн тухай “Ай Нан аа” түүхэн
дуулалт жүжгийг маргааш тоглохоор
болжээ. Тус жүжгийг Монгол
Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж байгаа бол СТА, Д.Нямдаш ерөнхий удирдаачаар ажиллаж байгаа аж. Чин Ван М.Ханддоржийн
дүрд МУГЖ Ц.Төвшинтөгс,
жүжигчин Б.Эрдэнэсаруул нар, хатан Сэвжидмаагийн дүрд СТА, Д.Ширмэнтуяа, VIII Богд Жавзандамба
хутагтын дүрд СТА,
С.Оюунчулуун, эх хатан Дондогдуламын дүрд УДБЭТ-ийн гоцлол дуучин, Соёлын
тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, СТА, М.Анхтуяа
нар тоглоно. Мөн Шанзав
Бадамдоржид УДЭТ-ийн жүжигчин, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Манжийн түшмэлд
МУГЖ, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар гээд Монголын урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд
түүхэн дуулалт жүжигт дүр амилуулах нь ээ.
Т.Хулан