Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд энэ он "Усны жил" байж, энэ хүрээнд хийсэн олон ажлаа тайлагнажээ. Харин ирэх оныг "Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил" болгон зарласан байна. Агаар, орчны бохирдолтой бүтэн жил хэр зэрэг тэмцэх нь энэ жил усны асуудалд хэр их ажил хийсэн бэ гэдгээр тодорхойлогдох биз ээ.
БОАЖЯ энэ жил нийт есөн зорилт, 37 арга хэмжээ хэрэгжүүлэхдээ нийт 140 тэрбум төгрөг зарцуулжээ. Усны жилийн ажилтай холбогдуулан улсын хэмжээнд нийтдээ 172 сургалт, 128 семинар, 95 удаагийн хэлэлцүүлэг зөвлөгөөн зохион байгуулж, үүндээ 40118 хүнийг хамруулсан гэнэ. Усны жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн байгуулага 124, олон улсын байгууллага 14, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 668, төрийн бус байгууллага 92 тус тус оролцжээ. Зарим онцлох үйл ажиллагааг хүргэе.
Ус хангамжийн эх үүсвэр болох газрын доорх усны есөн ордын онцгой хамгаалалтын бүсийг тэжээгдлийн саваар тогтоож, 12 ордыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.
Цэвэр, бохир усны төвлөрсөн шугамаас холболттой гэрээт хэрэглэгчдийг 100 хувь. ОСНААУГ-ын харьяа орон сууцны компаниудын ус дулаан дамжуулах төвөөс усаар хангагддаг орон сууцны хэрэглэгчдийн 36 хувийг тоолууржуулсан байна.
Улсын төсвийн 540.0 сая төгрөгийн хөрөнгөөр 10 аймгийн 541 бэлчээрт устай цэг тогтоох газрын доорх усны геофизикийн хээрийн үйлдвэрлэлийн хайгуул явуулж байна.
Улсын төсвийн 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, Улаанбаатар хотод инженерийн хийцтэй 642 худаг шинээр барьж, ашиглалтад хүлээлгэн өгөв.

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож Орхон голыг бохирдуулж байгаа асуудлаар хяналт шалгалтын ажлыг БОАЖЯ, МХЕГ, УМБГ, МБОИЗ, Архангай аймгийн холбогдох байгуулага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн оролцоотойгоор зохион байгуулжээ. Ингэснээр 54 аж ахуйн нэгж, байгууллагын 312 гэр, 1155 ажилчин, 54 усан буу, 97 ковш, 131 эксковатор, есөн бульдозер, 219 ачааны машин /самосвол/-ыг тус бүс нутгаас албадан гаргажээ.

Б.Болдсүх