Өнөөдөр ЦЕГ-ын хурлын танхимд энэ онд ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан хөдөрмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч, оны онцлох алба хаагчаар шалгарсан цагдаа, дотоодын цэргийг алба хаагчдад шагнал гардуулах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд ЦЕГ-ын удирдлага болон цагдаа, дотоодын байгууллагын алба хаагч нар оролцсон юм. Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар БЗД-ын цагдаагийн хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, ЭЦГ-ын тавдугаар хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч А.Наранбаатар, БГДЦХ-ийн мөрдөн байцаах хоёрдугаар тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Баттөмөр, НХЖХГ-ын Тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, ахлагч Н.Мөнгөнтулга, Дорнод аймгийн цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч А.Солонго, СХДЦХ-ийн ЗЦТ-ын байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мягмарбат, СБДЦХ-ийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ю.Энхээ, 805 дугаар ангийн штабын орлогч, ахмад Ц.Энхболд нар шалгарав. Харин ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчаар Төв аймгийн Угтаалцайдас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Болдбаатар, Хэнтий аймгийн цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Сүхболд, УМБГ-ын Эрэн сурвалжлах хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлстийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Болдбаатар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мэндбаяр, НХЭГ-ын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Баярсайхан, ЗЦГ-ын шөнийн эргүүлийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Мэгзэр, Автобаазын цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Пүрэвдорж, ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдорж нар шалгарсан байна. Харин Оны онцлох алба хаагчаар ЭЦГ-ын дөрөвдүгээр хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Баярбат, ЭЦГ-ын гуравдугаар хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Азжаргал, ЗЦГ-ын Тусгай хамгаалалтын тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Энхболд, ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.Бат-Эрдэнэ, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Ч.Хатанбаатар, “Хүч” хорооны чөлөөт бөхийн тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа, “Сүлд” чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч Ж.Даваацэрэн нар шалгарчээ.
Оны онцлох алба хаагч ЭЦГ-ын гуравдугаар хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Азжаргал хамгийн уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлэн уг шагналыг хүртсэн байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Оны онцлох алба хаагчаар шалгарсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Би өмнө нь бас уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлсэн хэмээн шагнагдаж байлаа.
-Уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлнэ гэдэг содон санагдаж байна л даа. Ямар хэргийг ямар аргаар илрүүлэв?
-Эдийн засгийн нууц далд аргаар үйлдэгдсэн хэргийг гүйцэтгэх ажиллагааны аргаар илрүүлсэн. Ямар нэгэн гэмт хэргийг илрүүлэхийн тулд эхлээд дуудлага ирдэг. Жишээ нь хулгайн хэрэг гарахад дуудлагын дагуу хэргийг илрүүлнэ. Харин Эдийн засгийн гэмт хэрэгт дуудлага ирнэ гэж байхгүй. Тиймээс мөрдөн байцаагч хүн өөрөө мэдээ мэдээлэл цуглуулж, боловсруулалт хийж, тэгээд шалгадаг. Хэрэв энэ нь гэмт хэргийн шинжтэй байвал эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлнэ дээ.
-Та өөрөө ямар хэргийг илрүүлж, энэ шагналын хүртсэн бэ?
-Хэрэг шүүхээр шийдэгдээгүй учир тэр, энэ хэргийг илрүүлсэн хэмээн ярьж болохгүй. Нарийн ярих боломжгүй. Илрүүлсэн хэрэг маань одоо прокурорын шатандаа явж байна.
-Өмнө нь ямар хэргийг илрүүлж шагнал хүртэж байв?
-Банкны цуврал залилангийн хэргийг илрүүлсэн.
Б.Чимэг