Шинэ жил дөхсөнтэй холбогдуулан гэмт хэргийн гаралтын эрс нэмэгджээ. Өнгөрсөн шөнө мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, албан байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн 927, зам тээврийн ослын 60 дуудлага ирсэн байна. Хүний амь насыг санаатайгаар хохироосон хоёр хэрэг, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг гурав, хүчингийн хэрэг нэг, хулгайн гурван хэрэг, булаалт, дээрмийн нэг нэг хэрэг, танхайн хоёр хэрэг үйлдэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан хэргийн эзэн холбогдогчдыг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Б.Чимэг