Өнгөрсөн шөнө золгүй байдлаар 11 хүн амиа алджээ. Тэдний дийлэнх нь архи хэтрүүлэн хэрэглэсэн, олон хоног дарааллан уусан, согтуурсан үедээ унтаж осгож үхсэн зэргээс үүдэлтэй аж. Тухайлбал, 46 настай эрэгтэй Ж нь найзтайгаа “Аяны дугараа” хэмээх архийг ууссанаас болж хордож нас барсан байна. Хэргийн газарт цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд тус архины 0,5 литрийн хоёр шил олджээ. Уг архийг шинжлүүлэхээр өгөөд байгаа аж. Иймд чанарын баталгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Чимэг