Шинэ жил болж байгааг тохиолдуулан иргэд байгууллагууд архидан согтуурах явдал ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдах, осгож нас барах зэрэг тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Өнгөрсөн шөнө гэхэд л архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн 11 хүн амиа алдсан байна. Мөн 214 хүн эрүүлжүүлэгджээ. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 45, Чингэлтэй дүүрэгт 41, Хан-Уулд 36, Баянзүрх дүүрэгт 39 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Б.Чимэг