Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долоодугаар сарын нэгэнд амь
үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон нийт иргэдээс уучлалт гуйлаа. Тэрбээр “Ард
иргэдээсээ болон амь насаа алдсан хүмүүсийн төлөө Монголын улсын төрийн
өмнөөс уучлал гуйя аа. Төрийн зохих байгууллагууд иргэдийнхээ аюулгүй
байдлыг хамгаалж чадаагүйнхээ төлөө хариуцлагатай байж иргэдээсээ
уучлалт гуйх ёстой” гэж мэдэгдсэн юм.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долоодугаар сарын нэгэнд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон нийт иргэдээс уучлалт гуйлаа. Тэрбээр өнөөдөр болж байгаа УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр Монголын төр хорь дугаар зуунд гаргасан алдаа, иргэдийн амь, нас эрх чөлөөний төлөө өмнө нь уучлалт гуйж байсан гэдгийг онцолсон юм. Ерөнхийлөгч “Ард иргэдээсээ болон амь насаа алдсан хүмүүсийн төлөө Монголын улсын төрийн өмнөөс уучлал гуйя аа. Төрийн зохих байгууллагууд иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадаагүйнхээ төлөө хариуцлагатай байж иргэдээсээ уучлалт гуйх ёстой” гэж мэдэгдсэн юм. Мөн “100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжаас хайж байсан. Одоо хэнээс хайхаа сайн мэдэж байгаа. Төрийн хүнд суртал, түүнтэй хавсарсан бизнест монгол хүн хавчуулагджээ. Ашигтай бизнесийг төр, гадныхан, түүнтэй хуйвалдсан нь олигархууд хамаж байна. Хамгийн үнэтэй бизнес тэдэнд л ноогдож байна. Алс хол амьдардаг хүмүүсийн ашиг нь бага, дарамт нь их ийм л байна. Үүнийг өөрчлөхийн тулд төр гадныхан, дотоодын олигархад өгдөгөө ажил хэрэгч иргэддээ өгөх ёстой” гэж УИХ-ын гишүүдэд хандан хатуухан шүүмжиллээ. Төр нь баян байгаа ч иргэддээ наалдахгүй байна. Төр өрмийг нь хамаад хусман дээр нь ард иргэд, тэдний үр хүүхэд нь зодолдох ёсгүй. Үүнийг энд суугаа хүмүүс анхаарах хэрэгтэй гэж хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдэд хандан төрийн албыг эрс шинэчилж, хамтран өөрчлөх цаг болсон гэдгийг нухацтай авч үзэхийг анхааруулсан юм.