-Иргэний цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгуулах тухай саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Хэрхэн шийдэгдэв?
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс иргэний цахим үнэмлэхийг олгохдоо иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй цаг завийг нь хэмнэж, өртөг багатайгаар иргэдийн гарт хүргэхийг зорьж Засгийн газарт үнэ төлбөргүй олгох тухай саналаа хүргүүлээд байсан. Харин өнөөдрийн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж, эхний ээлжинд үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэлээ.
-Эхний ээлжинд гэхээр нэг удаа үнэ төлбөргүй олгоно гэсэн үг үү?
-Тийм. Засгийн газрын шийдвэрээр 16-аас дээш насны иргэн бүрт зургадугаар сарын 30-ныг хүртэл үнэ төлбөргүй олгохоор болсон.
Б.Чимэг