Өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүрэгт бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн залуусыг баривчиллаа. Тодруулбал, тус дүүргийн аравдугаар хорооны нутагт байрлах “Хусхан” зочид буудалд хүчиндүүлсэн хэмээх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 23 настай иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн иргэн З-г хүчирхийлсэн байжээ. Хэрэг үйлдсэн залуусыг саатуулан, хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг