Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28 настай эмэгтэй А-г 20 настай иргэн Э нь согтуурсан үедээ зодож, ууц нурууг нь гэмтээгээд монетон ээмгийг нь дээрэмджээ. Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид шуурхай ажиллан гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилсан байна.
Б.Чимэг