Энэ сарын 27-нд архидан согтуурсаны улмаас нэгнийгээ хөнөөсөн хоёр хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 45 настай иргэн Б 47 настай иргэнийг архидан согтуурч маргасан үедээ хүйтэн мэс ашиглаж хөнөөснийг цагдаагийн бие бүрэлдэхүүн үйлдэл дээр нь баривчилсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 55 настай эмэгтэй Ц-г 24 настай У гэгч согтуурсан үедээ хөнөөснийг илрүүлэн, шалгаж байгаа аж.
Б.Чимэг