Сүүлийн үед согтуугаар авто машин жолоодох хэрэг эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн шөнө зам тээврийн ослын 60 дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд “Тоёота” маркын машины жолооч согтуугаар жолоо барьж байгаад, гурван иргэнийг мөргөж гэмтээсэн байна. Мөн 13 настай хүүхдийг зам гарч байхад нь мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ.
Б.Чимэг